Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-тай холбогдуулан ой, ус, бэлчээрийн салбарууд хэрхэн оролцох, тэдгээрийн оролцооны ач холбогдлыг тодорхойлох зорилготой уулзалт, хэлэлцүүлгийг 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тус арга хэмжээг бэлтгэх хүрээнд Ойн газар, Усны газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, COP-17 ажлын алба, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн ТББ, Үндэсний Ногоон Лаб байгууллагууд хамтран уулзалт хийж, оролцогч талууд, хэлэлцэх асуудал, хурлын хөтөлбөр болон арга хэмжээний ач холбогдлын талаар санал солилцжээ.
Энэхүү хэлэлцүүлэг нь COP17 бага хуралд Монгол Улсын оролцоог салбар хоорондын уялдаатайгаар бэхжүүлэх, мөн иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.