ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшинээр ахлуулан  байгуулсан юм.

Тус ажлын хэсгээс “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын 240 гаруй төлөөлөл оролцжээ.

Ажлын хэсэг хуулийн төслийг 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх иргэн, хуулийн этгээдийн саналыг 2026 оны 04 дүгээр сарыг дуустал D.parliament болон цахимаар (QR), албан бичгээр, Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр нээлттэй хүлээн авч байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс ээлжит хэлэлцүүлгийг 03 дугаар сарын 06-ны өдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөжээ.  

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.