АДАПТ ТӨСЛИЙН 2026 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

Удирдах хорооны өнөөдрийн хурлаар төслийн 2025 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хамтран Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгуудад төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд бэлчээрийн менежмент, усан хангамж, хадлан тэжээлийн нөөц, ойжуулалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийг дэмжих, малчид, хоршоодын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр бодит үр дүнг бий болгож байна. Эдгээр үр дүн нь 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласантай уялдан, Дэлхийн малчдын чуулган болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) зэрэг олон улсын хурлуудад танилцуулах сайн туршлага, бодит жишээ болж байна.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.