ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР П.ДЭЛГЭРНАРАНГ ТОМИЛЖЭЭ

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын даргыг томилжээ.  Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан тушаалаа өгч байсан П.Дэлгэрнаран Гаалийн ерөнхий газрын даргын албанд томилогджээ. 

Пүрвээгийн Дэлгэрнаран 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.Тэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус 3” компанийн захирал, Автотээврийн газрын дарга,  Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референт,  Сонгуулийн Ерөнхий Хорооны даргаар томилогдон тус тус томилогдон ажиллаж  байжээ.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.