“ХӨРӨНГӨ ХУРААХ АСУУДАЛ БА ХҮНИЙ ЭРХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Баялгийн хулгайтай тэмцэж, хууль бусаар алдагдсан хөрөнгийг эргүүлж авчрах нь ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ байна уу? сэдвээр зохион байгуулагдах уг хэлэлцлэгт УИХ-н гишүүн О.Алтангэрэл оролцоно.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, “Би хувьдаа хүний эрхийн зөрчил гэж харахгүй байна. Алдагдсан хөрөнгийг эргүүлж авчирснаар багш, эмч нарын цалинг нэмэх суурь нөхцөл болно. Гэвч зарим улстөрч хувийн өмчийг хураах нь хүний эрхийн зөрчил гэх байр суурь илэрхийлсээр байна. Энэ хүрээнд би Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд батлуулахын төлөө тууштай ажиллана.” гэлээ.

Тус хэлэлцүүлэг энэ сарын 5-нд 12 цагт болох бөгөөд зохион байгуулагчаар хэвлэлийн хүрээлэн ажиллаж байна.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.