Хориг арга хэмжээнээс үүдэлтэй төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх үүднээс Монголд ОХУ-ын банк салбараа нээх зөвшөөрлийг олгоход бэлэн болохоо Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа илэрхийлснийг TASS агентлаг мэдээлжээ.
"Хоёр улс хоорондын төлбөр тооцоо, худалдааны асуудал нь чухал сэдэв хэвээр байна. Өнөөдөр хоёр улсын Сангийн сайд нар эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлд бараг тохиролцоонд хүрсэн. ОХУ-ын банк Монголд салбараа нээхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг олгоход бэлэн байна. Үүгээр дамжуулан бүх төлбөр тооцоогоо хийх боломжтой" хэмээн тэрбээр өгүүлсэн байна.
2026 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр хоёр тал харилцан тохиролцжээ.