СҮХБААТАР АЙМГИЙН НАРАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ЦАХИЛГААН, ДУЛААНАА ШИЙДЖЭЭ

Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.

Азийн хөгжлийн банк, Япон улсын “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Наран сумын Эрүүл мэндийн төвд 70 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 473 кВт*ц-ийн багтаамжтай хуримтлуур, агаар-ус төрлийн 90 кВт-ын хүчин чадалтай дулааны насос суурилуулж, ашиглалтад оруулсан байна.

Ингэснээр жилийн 95 тонн түүхий нүүрсний хэрэглээг халж, цахилгаан, дулааны зардлын 39.6 сая төгрөгийг хэмнэх боломж бүрджээ.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.