“ДУЛААНБААТАР” АЯНЫ ӨДӨРЛӨГ НАЛАЙХ ДҮҮРЭГТ БОЛНО

“Дулаанбаатар” аяны хүрээнд зохион байгуулагдах сургалт, зөвлөгөөний өдөрлөг 11 дүгээр сарын 8-ны бямба гаригт Налайх дүүргийн Соёлын ордонд болно.

Өдөрлөгийн үеэр мэргэжлийн байгууллагууд таны гэр, байшинг хэрхэн зөв дулаалах, ямар материал сонгох, хэрхэн зээл, дэмжлэг авах талаар бодит мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллах юм.

Налайх дүүргийн иргэд та бүхнийг “Өвлөөс урьтаж дулаалцгаая!” уриатай Дулаанбаатар аяны өдөрлөгт хүрэлцэн ирж, эрүүл, дулаан орчныг хамтдаа бүтээхийг урьж байна.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.