АТГ: ХҮЛЭЭН АВСАН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙН 57.8 ХУВЬ НЬ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ БАЙНА

Авлигатай тэмцэх газарт иргэн, хуулийн этгээдээс 83 өргөдөл, гомдол ирүүлжээ. Тус газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 83 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлсэн байна.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 57.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 86 дуудлага хүлээн авав.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.