СОР17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР БАЙГУУЛАМЖИД ЕСӨН НЭР ТӨРЛИЙН 4500 ГАРУЙ МОД БУТ ТАРИНА

НҮБ-ын 80 жилийн ойг угтан, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний санаачилгад нэгдэж “СОР17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, цөлжилт газрын доройтлыг нөхөн төлжүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бутыг өнөөдөр /2025 оны аравдугаар сарын 23/ шинээр суулгаж ургуулахаар төлөвлөжээ. 

Манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах тус хуралд 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцож, цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр гэхчлэн хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцэх юм.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.