УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭНХТУЯА АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖЭЭ

 “Асрах үйлчилгээний тухай” анхдагч хуулийг санаачлан боловсруулж, хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай мэдээллийг өнөөдөр цахим хуудас нийтэлжээ. Тэрээр  Ахмад настны асрамжийн үйлчилгээнд төр-хувийн хэвшлийн түншлэлийг зохицуулах нарийн зохицуулалтуудыг тусгах зорилгоор мэргэшсэн хуулийн фермтэй хамтран ажиллаж байна.

Асрахуйн эдийн засаг болон ахмад настны асрамжийн асуудлаар Азийн хөгжлийн банкны эксперттэй хамтран ажиллах хүсэлтээ гаргасан бөгөөд тус хууль нь зөвхөн ахмад настанд бус, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон асрамж шаардлагатай бусад иргэдэд ч хамааралтай гэдгээрээ онцлогтой юм.

Олон улсын туршлагаар, зарим улсад нийгмийн даатгалын шимтгэлийн 1–3% нь асрамжийн үйлчилгээнд зориулагддаг жишгийг судалж, манай улсын нийгмийн даатгалын багц хуульд тусгах талаар мөн хэлэлцэж байна. Хуулийн төсөл боловсруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд шинэ мэдээллийг тухай бүр иргэддээ хүргэж ажиллах болно гэж цахим хуудсандаа нийтэлжээ.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.