НОГООН ГАЙХАМШИГ – БИДНИЙ ОЙ” ТАНИН МЭДЭХҮЙН БАРИМТАТ КИНО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“Ногоон гайхамшиг–бидний ой” танин мэдэхүйн баримтат киног Герман Улсын нэрт байгалийн кино найруулагч Ян Хафт 2012 онд бүтээжээ. “Далд амьдралыг ил болгоно” уриатай уг бүтээлдээ кино найруулагч нь Германы ойн гүн дэх нүдэнд үл үзэгдэх цэцгийн тоосноос эхлэн аварга амьтныг хүртэл тод томруунаар дүрслэн үзүүлэхдээ ойн гайхамшиг, ер бусын үзэсгэлэн хийгээд ойн оршин суугчдынх нь нууцлаг амьдралыг олон талаас нь онц сонирхолтой дэлгэн харуулсан байна. Уг кино 1 цаг 30 минут үргэлжлэх уг киноны зураг авалтыг 6 жилийн туршид Герман, Дани, Австри гэсэн 3 улсын ойд хийсэн ба зураглаачид 100 гаруй шөнийг өнгөлөн далдлах майханд өнгөрөөн 250 гаруй цагийн бичлэг хийж, кино техникийн сүүлийн үеийн арга техник, ололт амжилтыг бүрэн дүүрэн ашиглаж бүтээжээ. Тус киноны нээлтийн арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Золбаяр, ХБНГУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Ханна Бэкер, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албан хаагчид, ойн салбарт хэрэгжиж буй олон улсын төслүүд, ойн салбарын мэргэжилтнүүд, МУИС-ийн Экологийн боловсролын төвийн хамт олон, ЕБС-ийн сурагчид оролцл

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.