УБЦТС ТӨХК ЗӨӨВРИЙН БОЛОН ЯВУУЛЫН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙН ЛАБОРАТОРИУДЫГ АШИГЛАНА

УБЦТС ТӨХК нь цахилгаан дамжуулах кабель сүлжээний ашиглалт, засварын ажил, үйлчилгээндээ дэвшилтэт, шинэ загварын “Кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх зориулалттай иж бүрэн явуулын лаборатори  болон “Туршилт оношилгооны иж бүрэн зөөврийн лабораторийг тус тус ашиглаж эхлэхээр Кабелийн ашиглалт засварын төвд тавдугаар сарын 22-ны хүлээлгэж өгөх арга хэмжээ болжээ.

Арга хэмжээнд УБЦТС ТӨХК-ийн удирдлагууд, инженер техникийн ажилтнуудаас гадна Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Австри улсын Ерөнхийлөгчийн багийн гишүүн, Хятад дахь Австрийн ЭСЯ-ны Худалдааны зөвлөх Валери Брайтенфелд болон Австрийн Баур компанийн Азийн бүс нутгийн борлуулалтын менежер, оношилгооны чадамжийн төвийн дарга Тобиас Найер, Баур компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч “Зэв эв партнерс” компанийн төлөөлөгчид оролцсон байна.

Явуулын иж бүрэн лабораторийг MSM группээс нийлүүлэгддэг Японы 2024 оны Mitsubishi Fuso маркын автотээврийн хэрэгсэл, Солонгост үйлдвэрлэсэн чингэлэгт Баур компанийн мэргэжилтнүүд угсарч, суурилуулжээ.

 

 

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.