ТӨВ АЙМГИЙН ЛҮН СУМЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙГ СЭРГЭЭЛЭЭ

Төв аймаг, Улаанбаатар хотын орчимд долдугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн үед болсон цаг уурын онцгой үзэгдлийн улмаас Лүн сум дахь түгээх сүлжээний 35 киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарч унасныг сэргээн босгож, тус сумын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг засварлан хэвийн болголоо.

Сэргээн босгох ажилд УБЦТС ТӨХК-ийн агаарын шугамын засварын хүч нэмэгдүүлсэн бригадуудын 80 гаруй инженер техникийн ажилтан, 20 машин механизм ажиллаж, хугарч унаад байсан нийт 60 тулгуурыг богино хугацаанд шинэчлэн босголоо.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.