Сэтгүүлч Н.Уранхолбоо
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 41 хувь нь 1992 онд "Цөлжилттэй" гэсэн судалгаа гарч байсан бол өдгөө 76 хувь болтлоо өсжээ. Байгалийн доройтол бий болж байгаатай холбогдуулан Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Улс орнууд Дотоодын Нийт Бүтээгдэхүүнийхээ /ДНБ/ нэг хувийг цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтдөө зарцуулдаг. Гэтэл манай улс дөнгөж 0,3 хувийг л зарцуулж байна. Үүнийг цаашид нэмэгдэхгүй бол болохгүй. Мөн аймаг, сумдад байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрөө зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх талаар аудит хийсэн. Хэрэв зориулалтын дагуу ашиглаагүй бол бусад боломжуудаас хасах талаар хувилбар яригдаж байгаа.