Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Govinews.mn сайт албан ёсоор нээгдлээ

“Говийн дуу хоолой” уриатай  Govinews.mn мэдээллийн сайт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нээгдлээ. Монгол Улсын эдийн засгийн хамгийн гол бүс нутаг болсон говьд өдгөө мэргэжлийн сэтгүүлзүйн дуу хоолой бүхнээс чухал энэ цаг үед  орчин үеийн мэдээллийн портал вэб сайтын шинэ технологийг бүрэн шингээсэн Govinews.mn-ийн нээлтийн үйл ажиллагаанд говийн бүсийн төлөөллүүдээс гадна хамтран зүтгэгч үзэг нэгт хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, зураглаачид олноороо ирсэн юм.
 Govinews.mn сайт говийн бүсийн өдөр тутмын мэдээ мэдээлэл, говь нутгийнхаа онцлог,  асуудал дэвшүүлсэн, эрэн сурвалжилсан сэтгүүлзүйн бүтээлүүдийг аудио, видео, фото, текст, график гээд мультмедиа төрлөөр хүргэх болно. 

Govinews.mn сайтын Ерөнхий захирал Т.Нэргүй “Govinews.mn бол ганцхан Замын-Үүдэд үйл ажиллагаа явуулах сайт биш юм. Бид говийн бүс, энэ бүсийн иргэдийнхээ шударга үнэний дуу хоолой болох гэж сайтаа байгуулж байгаа. Эдийн засгийн маш өндөр эргэлттэй, гааль, боомтоор нь ч гэсэн тэр ачаа, бараа эргэлтийн 80 нь говийн бүсээр дамжин өнгөрч байна. 

Нээлт


Эдийн засгийн гол эргэх хөдөлгүүр нь энд байгаа ч гэсэн шударга бус зүйлүүд асар их бий. Тэр бүхнийг бид сэтгүүлзүйн үүргээр бага ч гэсэн ташуур болж, ард иргэдийн мэдээллийн гүүр болоход зорилгоо чиглүүлж буй юм. Манай редакцийн утсаар болон сошиал медиа хуудсуудаар холбогдож бидэнтэй хамтран ажиллахыг говьчууддаа мөн уламжилж байна” гэлээ. 
 

Цаст солюшн ХХК

“Цаст солюшн” компанийн захирал Л.Баатархүү “Бид орон нутагт тэр дундаа Замын-Үүдэд анх удаа  брэнд дизайнтай, хамгийн хурдан ачааллах технологийн чадамжтай, ялгарахуйц дизайны шийдэл бүхий Govinews.mn мэдээллийн вэбээ хөгжүүлэн нээж байна. Тус сайтын дизайныг нь “Говийн хүн” хөрөг булан, “Нүд” эрэн сурвалжлах булан, фото, лайв, видео, бизнес гээд харилцагчийн редакцын нийтлэлийн бодлогын онцлогт уялдуулан шийдсэн” гэсэн юм. 

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.